Хамтын ажиллагааны талаарх хоёр дахь уулзалт боллоо

Хамтын ажиллагааны талаарх хоёр дахь уулзалт боллоо
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Хүний эрхийн Комиссын гишүүн Б.Мөнхзул, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тамгын газрын дарга Г.Бүүвэйхүү, Хууль, эрх зүйн газрын дарга Б.Аз, Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, Хяналт, шалгалтын газрын дарга Б. Ундраа, Хүний эрхийн комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар хамтын ажиллагааны ажлын хоёр дахь уулзалтад оролцлоо.
Уулзалтаар Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ, Өмнөх уулзалтаар ажиллах төлөвлөгөөний цар хүрээг тохирч байсан бол энэхүү уулзалтаараа хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллах дээр ахиц дэвшлүүд гаргах, Засгийн газрын харьяа болон төрийн байгууллагууд хүний эрхийн Үндэсний комиссын дүгнэлттэй уялдаж ажиллах санал хүсэлтийг Засгийн газрын гишүүд гаргасан. Энэхүү чиглэл дээр төрийн байгууллагууд хоорондоо уялдаж ажиллахад анхаарах, санал зөвлөмжүүд нь тунхаг төдий биш ажил хэрэгч, ахиц дэвшил гарсан ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Монгол улсын хүний эрхийн индексийг өсгөх, хүний эрхийн зөрчлүүдийг арилгахад бодитой ажлуудыг санаачлах, нөлөө үзүүлэх чиглэл дээр ажиллана гэлээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Хүний эрхийн Үндэсний комисст иргэд олон нийтээс хамгийн ихээр гомдол санал эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллага, соёлын яам дээр байдаг. Ажил үүргийн дагуу энэхүү байгууллагууд дээр анхаарч ажиллаж өөрсдийн санал зөвлөмж, хяналт шалгалтын чиглэлээр хамтарч ажиллах саналтай байгааг дурдлаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Хүний эрхийн Үндэсний комисстой төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, хяналт шалгалтын ажлын дагуу иргэд олон нийтийн санал хүсэлтийг хуулийн хүрээнд хангаж ажиллах, хүний эрх, эрх чөлөөний зөрчил дээр мэдээлэл солилцох, сургалт сурталчилгааны чиглэл дээр нэгдсэн төлөвлөгөөтэй бодит үр дүнтэй хамтран ажиллахаар тогтлоо.
487786753 524979007323095 296589571590113845 n
487415509 524979043989758 5019405718555710673 n
487419032 525009150653414 1120621856731768768 n
487740270 525009203986742 778847899719140169 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.