Ц.Содномцэрэн: Сонгууль хойшлуулах эсэхийг УИХ шийднэ, бид хууль хэрэгжүүлдэг

Ц.Содномцэрэн: Сонгууль хойшлуулах эсэхийг УИХ шийднэ, бид хууль хэрэгжүүлдэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны ажилтнуудтай уулзлаа. Тэрээр цар тахлын үед сонгуулийг хэрхэн явуулах, ямар бэлтгэл хийж байгаа талаар санал солилцож, тодорхой чиглэл өгчээ.

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн: -СЕХ-оос бэлтгэл ажлыг хийж байна. Ихэнх сургалт, семинарыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Нам, эвслийн мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг ч цахимаар зохион байгуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой үүрэг, даалгавар өглөө. Юун түрүүнд болзошгүй эрсдэлтэй үед яаж ажиллах төлөвлөгөөгөө батлуулаад шалгуулахыг онцоллоо. Мөн эрсдэлтэй үед яаж ажиллах, халдваргүйжилт, ариутгалыг яаж зохион байгуулах, санал авах байрыг нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг судалж, сонгогчдын саналыг яаж авах, сурталчилгаагаа яаж явуулах зэрэг дээр УОК зэрэг холбогдох газруудын саналыг авахыг зөвлөлөө. Түүнчлэн зардал төсөв нэмэгдэх эсэх тооцоо судалгаагаа гаргахыг зөвлөсөн. [su_quote]Сонгуулийн ерөнхий хороо бол хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Тиймээс эрх бүхий байгууллагаас шийдвэр гартал СЕХ ажлаа хийнэ, сонгуулийн бэлтгэл ажлаа хийсээр байх болно. [/su_quote]Хэрэв эрх бүхий байгууллагаас сонгууль хойшлуул гэвэл манайх сонгууль хойшлуулах шийдвэрийг мөрдөнө. -Ямар бэлтгэл хийж байна? -Ирэх 7 хоногт СЕХ хуралдана. Тэгээд ЗГ, УОК, ЭМЯ зэрэгт хандана. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, хамгаалалтын арга хэмжээ болох бээлий, амны хаалт зэрэгт шаардагдах нэмэлт зардлыг тооцож танилцуулна. -Төсөв хэр нэмэгдэх бол? -Сонгуулийн төсөв нэмэгдэхгүй. Болзошгүй эрсдэлийн зардал нэмэгдэнэ. -Байдал хүндэрвэл сонгуулийг цахимаар явуулах боломж бий юу? -Бид судалж байна. Истони улс цахим сонгууль явуулдаг. Цахим сонгуулийн хороо ажиллуулдаг. Бүр тусдаа хуультай. Эндээс судалж байна. Бусад орнууд ч судалж байна. Аюулгүй байдал, сонгогчдын ирцийн асуудал гарна. Зардал өснө. Тиймээс манайд цахимаар явуулахад хууль хэрэгтэй. Аюулгүй байдал хэрэгтэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.