Эмч, сувилагч, үйлчлэгч нарт нэг сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгоно
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр/2020.04.08/ ХӨСҮТ-д ажиллалаа. Тэрээр [bctt tweet="халуун цэг дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч гээд нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоо мэдэгдлээ." username=""]
[su_quote]2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 237 хүнд шинжилгээ хийж, тандалт судалгаа, эмчийн хяналт хийлгэж байна. Тус төвд 177 хүнийг тусгаарлан, ажиглалтад аваад байна.[/su_quote]
Сэжигтэй тохиолдол бүрийг үндсэн оношлуураар үзэж, Төв лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг бөгөөд 200 орчим эмч, сувилагч, үйлчлэгч ажиллаж байна. Тэдний 100 орчим нь ээлжээр ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.