Хамтарсан ажлын хэсэгийн хэлэлцүүллэг боллоо

Хамтарсан ажлын хэсэгийн хэлэлцүүллэг боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Процессын дахин инженерчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 419 дүгээр тогтоолоор Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийх шийдвэр гарсан билээ.
Засгийн Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/173, А/484 дүгээр тушаалаар “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон тэдгээрийн харьяа нэгжүүдэд процессын дахин инженерчлэл хийх ажлыг дэмжиж, хамтран ажиллах” газрын дарга нарын тушаалын дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Хамтарсан ажлын хэсэг нь дөрвөн сарын хугацаанд байгаль орчны салбарт ажиллаж буй албан хаагчид, үйлчилгээ авсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын 1120 төлөөлөлтэй холбогдох уулзалт, ярилцлагыг тухай бүр зохион байгуулж ажилласан байна. Энэ ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт процессын дахин инженерчлэлийн хүрээнд хийгдсэн одоогийн нөхцөл байдал (AS-IS)-ийн судалгааны үр дүнг танилцуулах, Одоогийн нөхцөл байдалд тулгуурлан Байгаль орчны салбарын сайжруулсан загвар (TO-BE)-ийг хамтран тодорхойлж санал тусгах нь хэлэлцүүлэг боллоо.
Тус хэлэлцүүлгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа байгууллагуудын төлөөлөл Байгаль орчны салбарт хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлын явцтай танилцах, судалгаа, шинжилгээний аргачлалыг танилцуулах болон процессын дахин инженерчлэлийн дараагийн үе шат буюу процесс сайжруулалт, ТО-BE боловсруулах үе шатад санал өгөх юм.
Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар, байгаль орчны салбарын харьяа байгууллагын төлөөллүүд оролцлоо.
483899794 513509615136701 6237795264307611023 n
484075489 513511385136524 8887183792935787071 n
484826951 513508738470122 284356494344858994 n
484844087 513528575134805 1020201709422030574 n
484031422 513509998469996 3787960760881072486 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.