БНСУ-д 2 сараар саатуулагдаад байсан 55 иргэн эх орондоо ирж байна
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр/2020.04.08/ 264 иргэн ирнэ. Тус онгоц 17:00 цагт буух байсан ч хойшилж 20:18 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардахаар болжээ.
[su_quote]Тус онгоцоор ирж буй 264 иргэний 44 нь өндөр настан, 43 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь жирэмсэн, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн ирж байгаа аж. [/su_quote]
Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр 2 хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх орондоо авчирч байна.
Эдгээр зорчигчдыг "Автобус-5" ХХК, "Тээвэр ачлал" ХХК зэрэг компаниудын нийт найман автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу хүргэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.