"Таван толгойн цахилгаан станц" баригдсанаар  "Оюутолгой" ХХК-ийг эрчим хүчээр хангана

"Таван толгойн цахилгаан станц" баригдсанаар  "Оюутолгой" ХХК-ийг эрчим хүчээр хангана
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн байгуулах "Таван толгойн цахилгаан станц”-ыг барих хөрөнгийн эх үүсвэрийн талаар хэлэлцлээ.  Ингээд уг станцийг төрийн өмчийн хөрөнгөөр барихаар тогтлоо. [Tweet "Уг станц 450 мВт-ын хүчин чадалтай байх бөгөөд  2024 онд ашиглалтад оруулна гэж тооцжээ."] [su_quote]Станцын хөрөнгө оруулалт нь өмнө нь яригдаж байсан хөрөнгийн саналаас 30 хувь бага бөгөөд цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд, хөрөнгө оруулалтаа таван жилд нөхнө.[/su_quote] Таван толгойн цахилгаан станц баригдсанаар  Оюутолгой ХХК-ийг эрчим хүчээр хангах юм. Ингэснээр импортын эрчим хүч авахад зарцуулагддаг мөнгө дотооддоо үлдэх боломжтой болох ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.