Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаадахь бүсээ зүүсэн юм. Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон манай таван боксчин дэлхийн чансаа дээгүүр тамирчидтай өрсөлдөж ялалт байгуулсан. Бүх өрсөлдөгчөө ялж, монгол хүний тэсвэр хатуужил, ид хавыг гайхуулан, бэрхшээлийг давж, зорьсондоо хүрч чаддагийг харуулсан тамирчдад Ерөнхийлөгч баяр хүргэж, спортын улам өндөр амжилт хүсэн ерөөлөө. Э.Цэндбаатар энэ удаа ялснаар тавдугаар сард Лос Анжелес хотноо болох Дэлхийн аваргад өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээнд оролцох болзлоо хангаад байна. Тэр бээр, багаараа АНУ-д бэлтгэлээ базааж, дүү тамирчдаа дэмжин, зөвөөр үлгэрлэж, эх орондоо мэргэжлийн боксыг хөгжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр тэмцээн зохион байгуулбал хүүхэд, залуус боксоор хичээллэж, амжилт гарган, эх орныхоо нэрийг дэлхийд дуурьсгах бүрэн боломжтой гэж үздэгээ илэрхийлж, дэмжлэг хүслээ. Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан “Night of Champions Ulaanbaatar-2025” тэмцээний бүх тасалбар зарагдаж, шууд дамжуулалтыг нь 150 гаруй мянган хүн үзсэн байна.

476577740 1364717421405786 8877019551193631065 n 1024x683479367143 2919394144902082 3915770856584772317 n 1024x683476601354 993775015593103 5575800309071940580 n 1024x683476722956 2654879654902345 8705875856638460009 n 1024x683476642117 969775874783157 3828881948242360109 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.