Сэтгүүлч Брахм Канчиботла коронавирусийн халдвараар нас барлаа

Сэтгүүлч Брахм Канчиботла коронавирусийн халдвараар нас барлаа
[Tweet "Энэтхэг-Америкийн сэтгүүлч Брахм Канчиботла АНУ-д, тахлын голомт болсон Нью-Йорк хотод ажиллаж байгаад нас баржээ."]Сэтгүүлч Брахм Канчиботла эмнэлэгт хэвтсэнээсээ хойш ес хоногийн дараа буюу Даваа гарагийн өглөө нас барсан байна. Тэрээр Энэтхэгийн нэгдсэн мэдээллийн төвийн сурвалжлагчаар ажилладаг бөгөөд анх 3-р сарын 23-нд коронавирусийн шинж тэмдэг үзүүлж, улмаар 3-р сарын 28-ны өдөр Long Island эмнэлэгт хэвтжээ. 66 настай сэтгүүлч Брахм Канчиботла Энэтхэгт хэд хэдэн хэвлэлд ажиллаж байгаад 1992 онд АНУ руу цагаачилсан байна. [Tweet "Түүний эхнэр Анжана, хүү Судама, охин Сюжана нар амьд үлджээ."] харамсалтай нь Нью-Йорк дахь хөл хорионоос болж гэр бүлийнхэн нь түүнтэй салах ёс хийж чадахгүйд хүрчээ. Өнөөдрийн байдлаар АНУ-д 368,196 хүн коронавирусийн халдвар авч 10,986 хүн нас бараад байна. Нас барагсдын тал хувь буюу 4 758 нь зөвхөн Нью-Йорк хотод амиа алджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.