“МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үүссэн ауудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.08/ 08.00 цагт эхэлжээ. Хуралдаанаар нийт 10 гаруй асуудал хэлэлцэж байна. Тухайлбал, Олон улсын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ.
Мөн [Tweet "Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэнэ."]
Түүнчлэн,
-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл,
-Хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч этгээдийг өөрчлөх тухай, “Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай,
-Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай ,
-Хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч этгээдийг өөрчлөх тухай Ч.ХҮРЭЛБААТАР
-“Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай
-Музейн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.