Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалтгүй байгаа барилга байгууламжуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа

Төрийн болон орон нутгийн  өмчийн ашиглалтгүй  байгаа барилга  байгууламжуудын нөхцөл байдалтай газар дээр нь  танилцлаа
Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал нар Орон нутгийн өмчийн газрын дарга С.Хулангийн хамт аймгийн төвд байгаа төрийн болон орон нутгийн өмчийн барилга байгууламжуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Энэ үеэр ашиглалт, хамгаалалтгүй олон жил орхигдсон, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байгууламжуудыг буулгах, орон нутгийн өмчид шилжүүлэх талаар бичгийг холбогдох байгууллагуудад яаралтай хүргүүлэх, зарим засвар үйлчилгээ хийн цаашид ашиглах боломжтой барилгуудын нөхцөл байдалтай танилцан үр ашигтай, хүртээмжтэй ашиглах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн юм.
Аймгийн төв хэсэгт байрлалтай нийтийн бие засах газрыг ашиглалтад оруулахад бэлтгэх ажлыг Мандалын гэгээ ААТОНӨҮГ-ын дарга Д.Очбадрахад үүрэг болголоо. Мөн Хүмүүнлэг сургуулийн урд байрлалтай нийтийн бие засах газрыг нүүлгэн шилжүүлэхээр болов.
Тус ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хуучирсан барилга байгууламжуудыг цэгцлэхээс гадна Мандалговь хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар арга хэмжээ авч ажиллана.
466593005 975312044635317 2385706091440959574 n
466978343 975312304635291 2720287301546695100 n
466578876 975312391301949 6896255873887540135 n
466769608 975312504635271 7181461761610691897 n
466794435 975312534635268 5881268213799335390 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.