Цар тахлын оргил үе болоогүй ч ААН-үүд ажилтнуудаа цомхотгож эхэллээ

Цар тахлын оргил үе болоогүй ч ААН-үүд ажилтнуудаа цомхотгож эхэллээ
Коронавирус дэлхийн 210 гаруй улс оронд тархаж, халдварласан хүний тоо нэг саяас хол давж, 80 гаруй мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхиод байна. [Tweet "Эрдэмтдийн таамгаар 4-р сарын сүүл гэхэд дэлхийн бүх оронд тархана."]Энэ үед оргилдоо хүрнэ гэсэн үг.  [su_quote]Өнөөдрийн байдлаар АНУ цар тахлын голомт болж нэг өдрийн дотор 1919 иргэнээ коронавирусээс болж алдаж байна. Түүний араас Франц нэг өдөр 1417 иргэнээ алдсан бол Англи улс тэднийг нэхэж явна. Англид 786 хүн нэг өдрийн дотор хорвоог орхижээ.[/su_quote] Харин манай улс нийт 15 тохиолдлыг гаднаас "импортоор" оруулж ирсэн.Тэдний дөрөв нь эдгэсэн сайхан мэдээ байгаа ч цаашид энэ хэд нэмэгдэж, хэр удаан хөл, хориотой байх нь, хичнээн аж ахуйн нэгж дампуурах тодорхойгүй байна.  Өнөөдрийн байдлаар Монголын томоохон ажил олгогчдын нэг "Говь" ХК нийт ажилтнуудынхаа 9.5 хувь буюу 250 хүнээ цомхотгосон бол [Tweet ""Говь" ХК-ийн толгой компани болох  “Таван Богд” групп 2000 ажилтан цомхотгох төлөвлөгөөтэй байгаа ажээ."] Энэ мэтээр томоохон компаниуд ажилтнаа цомхотгож байгаа бол тэг зогсолт хийгэээд буй аялал жуулчлал, үйлчилгээний салбарыхан хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч цар тахлын оргил үе ирвэл хэдэн хүн ажлын байргүй болох вэ гэдэг ч тодорхойгүй байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.