Сэтгүүлчдийг АНУ-д сургахад хамтран ажиллахаар боллоо

Сэтгүүлчдийг АНУ-д сургахад хамтран ажиллахаар боллоо

АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотод байрлах Ментора коллежтoй “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” хамтран ажиллах гэрээ байгууллаа.

IMG 3683 1 300x216Ментора коллежийн захирал Ц.Амгалан Монголын оюутан залуус руу чиглэсэн олон төрлийн тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлж, ирээдүй хойч үедээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшүүлэхээр ажиллаж байна.

[su_quote]Тус сургуульд 40 гаруй орны 1000 орчим оюутан залуус англи хэлний түвшингээ дээшлүүлж, улмаар их сургуульдаа 30-100 хүртэлх хувийн тэтгэлэг аван суралцаж байна.[/su_quote]

IMG 3697 300x225

Мөн Ментора коллеж нь Монгол Улсад салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж эхлээд өдгөө 6 жил болсон байна. Өнөөдрийн байдлаар зөвхөн Монгол Улсаас сүүлийн зургаан жилд 500 гаруй оюутан залууст АНУ-д суралцах бакалавр болон магистрын тэтгэлэг олгожээ.

IMG 3694 300x200 АНУ-ын “BAU Atlantic university” дэргэдэх Ментора коллеж нь дэлхийн таван өөр оронд салбартай. Ментора коллежийн төгсөгчид “BAU Atlantic university” их сургуульдаа” 35 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхтэй байдаг.

Одоогийн байдлаар манлайлагч залууст зориулсан урт болон богино хугацааны шинэ хөтөлбөрт сургалтуудыг эхлүүлээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд АНУ-д мэргэжил дээшлүүлэх хүсэл зорилготой залуучуудыг хамруулах юм.

[su_quote]Мөн хөтөлбөрт сэтгүүлчдийн англи хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, туршлага солилцох ажлыг Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд тэргүүн Г.Ууганчимэг хамтран гүйцэтгэхээр боллоо.[/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.