Говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
[Tweet "Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна."]
2020 оны 04 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
[Tweet "Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно."] Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.