Эрдэнэт үйлдвэр 6000 кВатт тогтой усанд засварын ажилчдыг ажиллуулж, амь насанд нь эрсдэл учруулж байна!

Эрдэнэт үйлдвэр 6000 кВатт тогтой усанд засварын ажилчдыг ажиллуулж, амь насанд нь эрсдэл учруулж байна!

Эрдэнэт үйлдвэр дээр Онц дэглэм гэгчийг тогтоосноос хойш буюу төрийн хяналтад орсноос хойш тоног төхөөрөмжийн засвар, сэлбэг огт хийгдэхээ больж, сүүлдээ хөдөлмөрийн аюулгүй байдал хангуулахгүй орчинд хүн ажиллуулж, ажилчдынхаа амь насанд заналхийлж эхэлсэн байна.

Тухайлбал, Ил уурхайн цехийн засварын хэсэгт гүний болон борооны усыг 24 цагийн турш шавхах насоснуудыг солиогүй удсаны улмаас турбанууд нь задарч, усаа шавхаж чадахгүйд хүрсэн байна. Усаа шавхаж дийлэхгүйгээс болоод ил уурхай усаар дүүрч, уг усаар дүүрсэн 6000 кВатт тогтой усанд засварын ажилчдыг олон хоногоор хүчээр ажиллуулсан байна. Ингэхдээ хамгаалах хэрэгсэлгүй ажиллуулснаас үүдэн ажилчдын биеэр юм туурч, яр шарх үүсчээ.

456696020 1181160939785178 9038353857556620997 n 577x1024

[su_quote]Хамгийн ноцтой нь 6000 кВаттын тогтой усанд нэг л жижиг алдаа гарсан бол олон мянган ажилчид газар дээрээ амь эрсдэх нөхцөлд ажиллуулах болжээ. Энэ усанд төмөр хэдхэн хоноод бутарч унадаг өндөр хүчдэлтэй атал ажилчдыг хүчээр оруулж, өдөр шөнөгүй, илүү цагаар ажиллуусан ч илүү цагийн цалин, амралтыг огт тооцоогүй байна.Quote[/su_quote]

456060131 8259990830725225 5963472351209942197 n 528x1024

Уг нь Эрдэнэт үйлдвэрийн гол үнэт зүйл нь "ажилчдын эрүүл мэнд" гэж байдаг ч тэд ажилчдынхаа эрүүл мэндийг ийнхүү золиослох болжээ.

456911913 531257912622243 6148993652580414301 n 1024x461

Мөн ноцтой нь Засварын цехийн дарга Нямдорж, Ерөнхий инженер Баярбат, ХАБ-ын инженер Алтандуулга, Механик инженер Даваа-Очир, Механик Амартөр гэх мэт мэргэжлийн удирдлагаар хангах хүмүүс нь ямар ч хөдөлмөрийн аюулгүй байдал хангуулаагүй ажилчдаа 6000 кВаттын тогтой усанд ажиллуулахдаа зүгээр л хараад сууж байсан аж.

456648636 1787683755097080 1425182837786110297 n 1024x461

Энэ бол ганцхан цех дээр үүссэн асуудал биш бөгөөд Эрдэнэт үйлдвэр даяар тоног төхөөрөмжийн элэгдэл, хорогдолд орж, ажилчдын эрүүл мэндэд эрсдэл учирч эхэлсэн байна. Уг асуудлыг нууцалж, мэдээллийг ил болгосон ажилчдаа дарамталж эхэлсэн талаар ч бидэнд эх сурвалж мэдээллээ.

456480784 836490985289427 4854518689472888248 n 1 768x1024

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.