Белагро олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд Монголын өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдлаа

Белагро олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд Монголын өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдлаа

Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж буй Белагро олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд Монголын өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуйг хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэлсэн үгэндээ:  "Бид Белагро форумаар дамжуулан Беларусь улсад мөнх хөх тэнгэрийн орон болох Монголынхоо нэгээхэн хэсгийг авчирлаа. Бидний хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

large 6662e459eb5a6a60df09dae0

Монголын үзэсгэлэнгийн хэсэгт эх орондоо төдийгүй, олон улсад алдартай үндэсний үйлдвэрлэгчдийн ноос, ноолууран бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүлэхийн сацуу Монголын соёлын баялаг өв болох хөөмий, уртын дуу, ардын урлагийн үзүүлбэрээс зочдод сонирхуулав.

large 6662e474eb5a6a60df09dae5

Тус үзэсгэлэнг зорин ирсэн олон улсын зочдын анхаарлыг татсан нэг зүйл бол яахын аргагүй Монгол үндэстний хоол, тэр дундаа хорхог байсан юм. Алс холоос зорин авчирч, хүний нутагт бэлтгэн болгосон хорхгийг гадаад зочид гайхширан амталж байлаа.

large 6662e47beb5a6a60df09daea

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.