16 яам, 23 сайдтай байх Засгийн газрын бүтцийг УИХ-д өргөн барилаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьжээ. Засгийн газрыг нийт 16 яам, 23 сайдтай байхаар зураглажээ.
Түүний танилцуулж буй төслөөр Засгийн газрын бүтэц:
1/Эдийн засаг, хөгжлийн яам;
2/Гадаад харилцааны яам;
3/Сангийн яам;
4/Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
6/ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
7/Батлан хамгаалах яам;
8/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
9/Боловсролын яам;
10/Гэр бүл, хүний хөгжлийн яам;
11/Зам, тээврийн хөгжлийн яам;
12/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
15/Эрчим хүчний яам;
16/Эрүүл мэндийн яам.
Засгийн газрын бүрэлдэхүүн:
1. Монгол Улсын Ерөнхий сайд
2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
3. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
4. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
9. Гадаад харилцааны сайд;
10. Сангийн сайд;
11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
14. Батлан хамгаалахын сайд;
15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
16. Боловсролын сайд;
17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
18. Зам, тээврийн хөгжлийн сайд;
19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
22. Эрчим хүчний сайд;
23. Эрүүл мэндийн сайд;
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.