Дундговь аймгийн засаг даргын нэрэмжит Цэрэг - Спортын “ДӨЛ” цогцолбор тэмцээн боллоо

Дундговь аймгийн засаг даргын нэрэмжит Цэрэг - Спортын  “ДӨЛ” цогцолбор тэмцээн боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Цэрэг - Эх оронч хүмүүжил олгон, эх орон, эх хэл, түүх, соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгохын зэрэгцээ Монгол Улсын Батлан хамгаалах салбар, түүний үйл ажиллагаа болон цэргийн албыг сурталчлах, мэдээлэл танилцуулгыг хүргэх, эр цэргийн алба хаах хүсэл сонирхлыг зорилго дор аймгийн аварга шалгаруулах “Дөл” цогцолбор тэмцээнийг энэ сарын 10-11-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгууллаа.

Тус тэмцээнд Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулиудын болон Политехникийн коллежийн таван тасаг оролцсон юм.

Тэмцээнийг “Эх орон”, “Урлаг” гэсэн 2 төрлөөр Чин ван Г.Чагдаржавын төв талбай болон “Марш, гүйлтийн тэмцээн”-ийг ЗХ-ний 278 дугаар салбарын тусгай хамгаалалтай газрын районд 2 үе шаттай зохион байгуулав.

ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛТ БАЙРАНД

“Тэргүүн” байранд ЕБС-ын “Хүмүүнлэг” цогцолбор III сургуулийн Ц.Доржсүрэн захирагчтай “Барс” тасаг;

“Дэд” байранд Политехникийн коллежийн Б.Мөнх-Очир захирагчтай “Баавгай” тасаг;

“Гутгаар” байранд ЕБС-ын “Эрдмийн далай” цогцолбор I сургуулийн Б.Идэрхүү захирагчтай тасгууд нийлбэр дүнгээрээ эхний 3 байрт шалгарчээ.

440378696 848295030670353 169068979383595001 n 1024x682
441579331 848295197337003 7085606699832720279 n 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.