Цэнхэр мандалчууд хоршиж ажиллан зудыг хохиролгүй давжээ

Цэнхэр мандалчууд хоршиж ажиллан зудыг хохиролгүй давжээ

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллаж байна.

Сайд: Бүсчилсэн хөгжлийн үр дүнд орон нутаг санхүү, эдийн засгийн эрх мэдэлтэй болж, өөрсдийн давуу ба сул талууд, хэрэгцээ шаардлага, нөөц боломжуудаа тодорхойлон, бүс нутгийнхаа онцлогт тохирсон хөгжлийн гарцаа нээх боломжтой болохыг уулзалтын эхэнд дурдав.

Цэнхэрмандалчууд аравтын системээр хоршиж ажиллан 360 га талбайд ногоон тэжээл тарьж, малаа тэжээн зудыг эрсдэлгүй давжээ. 
Уулзалтын үеэр сайд Х.Болорчулуун ногоон тэжээл тариалдаг талбайн хөрсийг хамгаалах тоног төхөөрөмж түүнчлэн трактор суманд хуваарилж, шийдвэрлэхээ илэрхийллээ.

Цэнхэрмандал сумын иргэд хоршиж ажиллах арвин туршлагатай учир “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйлдвэрлэлээ өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулан жишиг хоршоотой сум болох бүрэн боломжтой юм. 
Тус сум нь ойт хээрийн бүс учир зөгийн аж ахуй, өвлийн хүлэмжийн хүнсний нарийн ногоо тарих, мах боловсруулах үйлдвэрлэл эрхлэхэд тохиромжтой гэсэн судалгаа бий.

large 66386a07eb5a6a60df09d901 1024x768

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.