Сайд Х.Болорчулуун Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ

Сайд Х.Болорчулуун Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ

Сайд Х.Болорчулуун Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр болон салбар яамнаас хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.

Засгийн газраас зудын дараах хохирлыг богино хугацаанд арилгах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг урт хугацааны бодлогын ажил болох Шинэ хоршоо хөдөлгөөнийг хэрэгжүүлнэ.

large 6630b3a1eb5a6a60df09d8b4 1024x768

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ-ны харьяа Зээлийн батлан даалтын сан нь хоршоо байгуулах малчдын зээлийн дутагдлыг 80-100 хувь батлан дааж оролцох юм. Тиймээс энэ хөдөлгөөнийг өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо чухал гэдгийг онцоллоо.

large 6630b3b1eb5a6a60df09d8b9 1024x768

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.