Харцын хүү багтаж болдоггүй онгоц уу?

Харцын хүү багтаж болдоггүй онгоц уу?
[su_quote]Шуурхай штабаас өгсөн мэдээллээр уг онгоцоор 31 өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлйн бэрхшээлтэй 12, бага насны хүүхэдтэй гэр бүл, 2-16 насны 12 хүүхэд, жирэмсэн 4, бусад орноос дамжин ирж байгаа 52 иргэн ирэх юм.[/su_quote] Харин тэднийг яагаад тусгай онгоцонд багтаагаагүй вэ гэдэг асуулт дагуулж байна. Тэднийг  өмнө нь буюу 03-р сарын 16-нд ирсэн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцонд ч мөн багтаагаагүй байна. Уг нь сурагчдын болон пара тамирчдын ар гэрийнхэн нь Шадар сайд Ө.Энхтүвшинд хандсан өргөдөл, хүсэлтийг өгсний хүчинд тамирчин охидын хоёрт нь суудал олдож нэг нь эгчтэйгээ хамт Индонезид үлджээ. Харин пара тамирчид ч дараагийн нислэгийг хүлээн үлджээ. Гэвч дараагийн нислэг хэзээ нь тодорхойгүй. Арга ядсан иргэд цахим хуудаст бухимдлаа илэрхийлж "японд хаустай хүмүүсээ орхиод тэднийг авч болох уу Энхтүвшин дарга аа" гэж хүрэл бичжээ. [Tweet "Үнэхээр яагаад удаа дараалан хүсэлтээ өгсөөр байгаа пара тамирчидыг авчирч болохгүй байна вэ."]Зорилтот бүлгийн хүмүүсийг  түрүүлж авчрах юм бол тэд зорилтот бүлэг мөн билээ. Эсвэл [Tweet ""харцын хүү түрүүлж болдоггүй наадам уу" гэдэг шиг харцын хүү сууж болдоггүй онгоц юм уу?"]   Тэд үнэхээр зорилтот бүлэг мөн байв уу? Тэдний оронд хөгжлийн бэрхшээлтэй тамчирчид, эцэг эхээсээ хол байгаа бяцхан охидыг авчрах боломж байсан уу гэдэг асуулт үлдэж байна. 91501968 3854433521296014 72122048612139008 n 169x30091507248 1600820603401739 2776160108722257920 n 200x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.