Дундговь аймгийн багш, сурагчид улсын чанартай олимпиаддуудад амжилт гаргажээ

Дундговь аймгийн багш, сурагчид улсын чанартай    олимпиаддуудад амжилт гаргажээ

Монгол улсын гавьяат багш Д.Гомбосүрэнгийн нэрэмжит “Нийгмийн ухаан”-ы улсын XXVI олимпиадын мэргэжлийн багшийн ангиллаас Нийгмийн ухааны мэргэжлийн Монгол улсын Зөвлөх багш Т.Мөнхбат гутгаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол түүний бэлтгэсэн шавь “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн сурагч С.Балданлхам 12 дугаар ангийн төрөлд мөн гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртэн Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургуульд суралцах эрхийн бичгээр тус тус шагнуулсан байна.

Мөн улсын XXXIII "Хими"-ийн олимпиадад Химийн мэргэжлийн тэргүүлэх багш Д.Пүрэвсүрэн бэлтгэсэн шавийн хамт амжилттай оролцож, 12-р ангийн төрөлд "Цэгц билиг" сургуулийн 12б ангийн сурагч У.Эрхэмчимэг гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртэн, Монгол улсын их сургуульд элсэн суралцах эрхийн бичгийг гардан авчээ.

Түүнчлэн улсын "Биологи"-ийн XXXIV олимпиадын гурвын даваанд биологийн багш Б.Сампилноров гутгаар байр эзэлж, өргөмжлөл хүрэл медаль хүртлээ.

435471921 826441042855752 4646637350629185476 n 768x1024

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.