С.Энхболд: Эрүүл мэндийн салбарт ашиглаж буй 37 программыг хооронд нь интеграц хийх боломж бүрдлээ

С.Энхболд: Эрүүл мэндийн салбарт ашиглаж буй  37 программыг хооронд нь интеграц хийх боломж бүрдлээ

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд:


-Эрүүл мэндийн салбарт 21 аж ахуйн нэгжийн 37 программ ашиглаж байсан.  Эмнэлэг бүр өөр дээрээ сервертэй, өөрийн датаг үүсгэдэг байсныг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг ажиллаж, 37 программыг хооронд нь интеграц хийх боломжийг бүрдүүллээ.
Эмнэлгээр үйлчлүүлсэн хүн өгсөн шинжилгээнийхээ хариуг ч юм уу, эмчийн магадалгаа зэргийг И Монголд оруулсан 35 нэр төрлийн үйлчилгээний дагуу гар утсан дээрээ татаж авах боломжтой болж байна.
Интеграц хийхэд цаг хугацаа орно, 37 төрлийн программыг холбон, тэнд үүссэн мэдээллийг нэгтгэж “Хур” системд холбоход сервер, дэд бүтцийн асуудал яригдана. Энэ бүгдийг үе шаттайгаар хийж өнөөдрийн байдлаар 706 эрүүл мэндийн байгууллага хоорондоо мэдээллээ солилцдог боллоо.
Амбулаторийн карт цахим болж байгаагаар иргэд эмнэлгийн картууд, шинжилгээний хариу гээд бөөн цаасыг авч яваад байх хэрэггүйгээр лавлагаа шатлалын эмнэлэг дээр ирэхэд мэдээллийг нь цахимаас буюу нэгдсэн системээс авах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.