УГТЭ: Нүүдлийн эмнэлгийн баг алс баруун хязгаарт ажиллаж эхэллээ

УГТЭ: Нүүдлийн эмнэлгийн баг  алс баруун хязгаарт ажиллаж эхэллээ

Эрүүл мэндийн сайдын  “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг энэ сарын 6-нд  Баян-Өлгий аймагт ажиллахаар очлоо. Эмч нарын баг Толбо сумаас эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоогоо эхлүүлж байна.

 Нүүдлийн эмнэлгийн баг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад ажиллана. Баруун аймгуудад ажиллах эмч нарын багийн бүрэлдэхүүнд зүрх, мэдрэл, бөөр, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн зэрэг төрөлжсөн мэргэшлийн 18 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн алслагдсан хөдөө орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг хүргэн эрт илрүүлгийн тусламж, оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх ажлыг хийх юм.  
Урьдчилсан байдлаар эхний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд 200 гаруй иргэн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг аваад байна.

7198445645111622996
photo 2024 04 08 16 43 32 1024x768

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.