Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын хүний нөөцийн удирдлагын сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын хүний нөөцийн  удирдлагын  сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-г 2024 оны гуравдугаар сарын 22-нд хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Солонгос хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд улам бүр гүнзгийрэн хөгжиж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг олон салбарт эрчимтэй хамтран ажиллаж буйн зэрэгцээ төрийн албаны хүний нөөцийн удирдлагын салбарт идэвхтэй харилцаж, хамтран ажиллаж ирсэнд баяртай байгааг тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яамд хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд үр дүнтэй хамтран ажиллаж буйг онцлоод, цаашид хүний нөөцийг бэхжүүлэх, бэлтгэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлдхамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг бэхжүүлэх асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо.

viber image 2024 03 22 11 30 51 294 1024x652

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-д Монгол Улсын төрийн албан хаагч, оюутан, судлаач, олон нийтэд зориулан “Улс орны хөгжлийн төлөөх чадварлаг төрийн албан хаагч” сэдвээр Удирдлагын академид лекц уншиж буйд баяр хүргэж, амжилт хүслээ.

viber image 2024 03 22 11 30 47 096 1024x605

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.