Яармагийн бүсийг хамгийн түрүүнд бүсчилсэн хөгжлийн загвар болгон хөгжүүлэх боломжтой

Яармагийн бүсийг хамгийн түрүүнд бүсчилсэн хөгжлийн загвар болгон хөгжүүлэх боломжтой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд ажиллаж байна.

Дүүргийнхээ 4 хороог хамран байрладаг, 30 гаруй мянган хүн амтай Яармаг бүсийн иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг сонслоо.

ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга Д.Алимаа:

- “Иргэд бүсчилсэн хөгжлийг дэмжиж байна. Хороодыг нэгтгэж бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна. Манай хороонд барилгажилт их явагдаж ногоон байгууламж үлдэхгүй байх эрсдэл байна. Үүнд анхаарч өгөхийг хүсье.”

ХУД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Наранцацрал:

- "Засаг захиргааны оодоогийн бүтэц төр иргэн хоёрыг холбоход хүндрэлтэй болсон байна. Тиймээс дүүргүүдийг 42 нэгжид хуваах бодлогыг зөв гэж үзэж байна. Одоогийн хороодын засаг дарга нарт тодорхойлолт бичиж өгөхөөс өөр ямар ч эрх мэдэл алга. Тиймээс хороодын засаг дарга нарын эрх мэдлийг нэмж өгмөөр байна."

ХУД-ийн Засаг даргын орлогч Б.Цэрэн:

- "Яармагийн бүсийг хамгийн түрүүнд бүсчилсэн хөгжлийн загвар болгон хөгжүүлэх боломжтой. Иргэд төрийн 5 үйлчилгээ авахаар бидэнд ханддаг. Үүнд:

1. Бичиг баримтын үйлчилгээ

2. Халамж тэтгэмжийн үйлчилгээ

3. Эрүүл мэндийн үйлчилгээ

4. Боловсролын үйлчилгээ

5. Нийгмийн аюулгүй байдлын үйлчилгээ.

Эдгээр үйлчилгээг хүртээмжтэй тэгш хүргэх нь чухал байна. Жишээ нь: бүсчилж хөгжүүлбэл 4-5 өрхийн эмнэлгийг нэгтгэж хэвтэн эмчлүүлдэг эмнэлэг болгох боломжтой."

гэх мэт шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай чухал асуудлуудыг хөндөж байна.

431898030 948332553532977 4642560332288818037 n 1024x683
429962456 948332976866268 4431256451677164693 n 1024x683
431903788 948332986866267 588620260693794001 n 1024x683
431835185 948332966866269 2587123776924419973 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.