44 хүүхдэд үзлэг хийхэд 3-18 насны 12 хүүхэд нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байжээ

44 хүүхдэд үзлэг хийхэд 3-18 насны 12 хүүхэд нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байжээ

Эмч Бямбаяр 4-5 настай хүүхдүүд нойр, булчирхайн архаг үрэвсэлтэй болж байгаа талаар халаглан бичээ. 

Тэрээр,

Даанч яав даа гэмээр өдөр болж өнгөрлөө. 4-5хан настай хүүхэд нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болчихсон байна гэхээр итгэхэд хэцүү байгаа биз!  Гэхдээ үнэн л болж таараад байна даа.

Энэ удаагийн хүүхдийн үзлэг хамгийн аймаар нь байлаа.44 хүүхдээс 12т нь илэрсэн. Хамгийн бага нь 3 настай, том нь 18 настай. 

Эхний зураг: 3 настай охины #НОЙР_БУЛЧИРХАЙН_АРХАГ_ҮРЭВСЭЛ болсон байгаа нь/доод зурагтай харьцуулна/

366684893 2403595679809081 709241993025189720 n

Хоёр дахь зураг: Хэвийн үед нойр булчирхай ингэж харагдана

366731102 2403595643142418 4561133238229411917 n

Энгийн хар ухаанаар бодоцгооё. 3,4,5 настай хүүхэд 40,50 настны өвддөг зовиураар өвдөнө. Тэгээд насан туршдаа хоолны дэглэм барьж зөв хооллож амьдрахгүй бол дахиад л өвдөнө. 40 насандаа өвчлөх өвчнөөр 4 настайдаа өвдөж байгаа нь хамгийн харамсалтай.

Энэ бол буруу хооллолт, амттаны хэт их хэрэглээ. Маш муу нүүрс усны хэт их хэрэглээний үр дүнд үүсч байгаатай холбоотой. Бусад шалтгаанууд бол маш цөөн тохиолдолд байх.

Мэдээж эцэг эхэд буруу 100% өгнө. Урдны үзлэгүүд дээр маш цөөн байдаг байсан бол энэ удаад 44-өөс 12 гэхээр бүр гол харлаж байна. Энд худлаа зүйл нэг ч байхгүй. Элдэв нэмэлт хачиргүй, зурагт ямар нэг засваргүй бүрэн эхээрээ баримттайгаа байгаа шүү.

АМТТАНД УМБУУЛЖ БАЙГАА НЬ ХАЙРЛАХ БИШ ХОРЛОЖ БАЙГАА ХЭРЭГ! гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.