ГССҮТ: ХУД-ийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллана

ГССҮТ: ХУД-ийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллана

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг нар дүүргийн хүн амд үзүүлэх гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

photo 2024 02 20 16 12 281 1024x682

Санамж бичгийн хүрээнд тус дүүргийн иргэдэд үзүүлж буй гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхижуулах, хамтарсан үзлэг оношлогоог зохион байгуулах болон осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааг хамтран явуулахаар төлөвлөсөн байна.   

photo 2024 02 20 16 12 31 1024x721

Түүнчлэн телемедицин буюу цахим зөвлөн туслах үйлчилгээгээр дамжуулан гэмтлийн шалтгаантай болон биеийн байдал хүнд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарыг тодорхой хуваарийн дагуу ХУД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллуулах юм.  

photo 2024 02 20 16 12 28 2 1024x656

Хамтын ажиллагааны дагуу тус дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдэд ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгаас “Гавал тархины гэмтэлтэй өвчтөнг үзэж, оношлох” сургалтыг зохион байгууллаа.  
ГССҮТ-өөс орон нутаг төдийгүй нийслэлийн хүн амд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй үзүүлэх, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ арга туршлагыг нутагшуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

photo 2024 02 20 16 12 32 1024x622

Тиймээс энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн хүн амд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, лавлагаа шатлалын төвийн ачаалал төвлөрлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой ажил болж байна.

photo 2024 02 20 16 12 27 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.