Зэвсэгт хүчний томилгоот бүлэг 1056 малчин өрхөд 468 тонн өвс хүргэж, 220 айлыг нүүлгэжээ

Зэвсэгт хүчний томилгоот бүлэг 1056 малчин өрхөд 468 тонн өвс хүргэж, 220 айлыг нүүлгэжээ

​ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын томилгоот бүлгүүдийн бэлэн байдлыг хангаж, Улсын онцгой комисс, аймаг, орон нутгийн онцгой комиссын албан хүсэлтийг үндэслэн зуд турхантай малчдад туслах, өвс тэжээл хүргэх, дэмжлэг үзүүлж байна.

Сүүлийн сар хагас орчмын тойм мэдээллийг хүргэхэд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын гамшиг, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэг, томилгоот бүрэлдэхүүн 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий нийт 14 аймгийн нутаг дэвсгэрт ажиллалаа.

Энэ хүрээнд Зэвсэгт хүчний 014, 016, 119, 120, 123, 186, 256, 325, 326, 327, 336, 339, 340, 342, 350 буюу нийт 15 нэгтгэл, ангийн 84 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг, туулах чадвартай 32 нэгж техниктэйгээр малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, зам гаргах ажилд үүрэг гүйцэтгэлээ.

Тухайлбал, 1056 малчин өрхөд 468 тн өвс, 246 тн тэжээл, 50 тн нүүрс, 6 тн сайжруулсан түлш хүргэжээ. Мөн 220 айлыг нүүлгэж, 12,551 км зам, давааг нээн хээр хөдөө төөрсөн иргэд, цасанд боогдсон тээвэрчдийг эрэн хайх, татан гаргах зэргээр дэмжэг үзүүлсээр байна.

428458992 701526232153530 6247427124982976180 n 1024x768
Click and drag to move
428598389 701526425486844 5267531707875440480 n 768x1024
428600064 701526382153515 5235647944816564337 n 768x1024
428601182 701526388820181 1988993829335707838 n 1024x495
428469617 701526438820176 7177432612454640095 n 1024x768
428478703 701526472153506 6784991192642993360 n 1 1024x768
428602021 701526345486852 5729929059148423828 n 1024x768
428600807 701526282153525 1540333693887960618 n 768x1024
Click and drag to move
Click and drag to move
Click and drag to move
Click and drag to move
Click and drag to move
Click and drag to move
Click and drag to move
428601804 701526305486856 537068580212024487 n
Click and drag to move
428599860 701526398820180 4610286605386627945 n
Click and drag to move
428469617 701526438820176 7177432612454640095 n
Click and drag to move

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.