Г.Занданшатар: “Монгол Улсын газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэхийг цуцлах“ өргөдөл 100 мянган иргэний санал авлаа

Г.Занданшатар: “Монгол Улсын газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэхийг цуцлах“ өргөдөл 100 мянган иргэний санал авлаа

Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах заалт бүхий хуулийн төсөл дээр D-Parliament дээр санал авч эхэлсэн бөгөөд өнөөдөр 100 мянган хүн уг санал хүсэлтэд нэгдэж, гарын үсгээ зуржээ.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар:

-УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар нийтийн өргөдлийг 100,000 иргэн дэмжсэн тохиолдолд хуулийн төслийг санаачилж, хэлэлцүүлэх дэгтэй. Тус хуулийн заалтын дагуу дөнгөж саяхан УИХ-ын Тамгын газартайгаа цахимаар хуралдан хуулийн төслийн талаар Засгийн газраас санал авахаар шийдвэрлэлээ.

2013 онд батлагдсан “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшүүлэх тухай" тус хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ, гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.