ГССҮТ: Үйлчилгээний ажилчдаа дохионы хэлний сургалтад хамрууллаа

ГССҮТ: Үйлчилгээний ажилчдаа дохионы хэлний сургалтад хамрууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Шидэт гар” дохионы хэлний сургалтын төвтэй хамтран сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч нарт зориулсан дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.

photo 2024 02 01 15 11 37

Тус сургалтыг дохионы хэлний орчуулагч багш, докторант Б.Саранчимэг удирдан явуулж, хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн чухал харилцааны суурь мэдлэг, зайлшгүй анхаарах зааварчилгаа, мэдээлэл, зөвлөмжийг хүргэсэн байна.

photo 2024 02 01 15 11 28

Дохионы хэлний анхан шатны хоёр өдрийн сургалтад сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч зэрэг 56 хүн хамрагдсан бөгөөд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа нар мэргэшлийн Сертификатыг нь гардууллаа.

photo 2024 02 01 15 11 32
photo 2024 02 01 15 11 39

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.