Инженер Д.Жаргалсайхан: Мэргэжлийн маш том алдаа гаргаж, газаас үүдэлтэй галын аюултай бүс рүү гал сөнөөгчдийг оруулсан байна!
Цахилгаан тээвэр компанийн ерөнхий захирал асан, Монгол Улсын инженер Д.Жаргалсайхан галаас үүдэж, онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан нь мэргэжлийн маш том алдаа гаргасантай холбоотой гэж дүгнэжээ.
Тэрээр,
-Мэргэжлийн маш том алдаа гаргаж, газаас үүдэлтэй галын аюултай бүс рүү гал сөнөөгчдийг оруулсан байна! Учир нь газаас үүдэлтэй галыг унтраах боломжгүй. Шатаж дуустал нь эргэн тойрны аюулгүй байдлыг ханган, аюулгүй бүсэд байж ажиллах ёстой. Монголчуудын хувьд газтай харьцах, аюулгүй ашиглах мэдлэг, туршлага дутмаг байсаар байна, гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.