Өвөлжилт хүндэрсэн Дорноговь, Төв аймгийн сумдад цэргийнхэн ажиллаж байна

Өвөлжилт хүндэрсэн Дорноговь, Төв аймгийн сумдад цэргийнхэн ажиллаж байна

Өнөөдөр ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зарим хэсэгт нь цагаан зуд нүүрлээд байна. Зам даваа гүвээ хаагдаж, мал малчин хоёр цасанд боогдож, тэвээрчид төөрөх эрсдэлүүд үүсч буй энэ үед Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн орон нутгийн хэсгүүдэд хүч хүчний дэмжлэг үзүүлж эхэлсээр 3 сар өнгөрч байна.

Зэвсэгт хүчний алба хаагчид Булган, Төв, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь аймагт 2023 оны 11 дүгээр сараас хойш орон нутгийн зам давааг техникийн тусламжаар нээх, малчин өрхийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх ажлыг тодорхой бүлгүүдээр тасралтгүй гүйцэтгэж байна.

414346539 3656665101214854 6533616184734126185 n
418402859 395391632978305 741083746401504475 n
414510612 1516121419168411 6876550775103666991 n

[su_quote]Өнөөдөр л гэхэд Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Бүрэн сумдад Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон 014, 120 дугаар ангийн бүлэг, Дорноговь аймгийн Иххэт суманд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бүлэг гээд нийт 9 нэгж техниктэйгээр 20 гаруй цэргийн алба хаагч зам харгуйг нээх, өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэж байна.Quote[/su_quote]

Нийгмийн хариуцлагын хүрээнд хүнд хэцүү цаг үед тусалж буй цэргийнхэнд орон нутгийн удирдлага, малчид тээвэрчид талархлаа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, Төв аймгийн Лүн суманд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэслэгч М.Чойнхороор ахлуулсан 5, Эрдэнэсант суманд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах дэслэгч Ц.Энхбаяраар ахлуулсан 4, Баян-Өнжүүл, Бүрэн суманд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 6, Дорноговь аймгийн Иххэт суманд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлах ахлагч Э.Очирбалаар ахлуулсан 4 алба хаагч тус тус цас их хэмжээгээр орсны улмаас үүссэн гамшгийн нөхцөл байдлыг бууруулахаар уртасгасан цагаар ажиллаж байна.

418728223 364368486304901 6101647334730680150 n%20(1)
418375413 413464947698579 3626071850069524806 n
418000664 1286534602027714 6572898211600272862 n
414417905 1079809866673792 2183648259111945 n
414194774 189570477547232 6144566327771245119 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.