"Номин"-ийн Баярсайхан яллагдагчаар татагдсан хэргээ хэрэгсэхгүй болгуулжээ

"Номин"-ийн Баярсайхан яллагдагчаар татагдсан хэргээ хэрэгсэхгүй болгуулжээ

“Номин Холдинг”-ийн эзэн Ш.Баярсайхан шинэ жилийг тааруулан, хууль бус үйлдлээ хэрэгсэхгүй болгуулжээ. 

“Номин Холдинг”-ийн эзэн Ш.Баярсайхан нь хамтарч ажиллахаар бизнесийн гэрээ байгуулсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг хууль шүүхийнхэнд хахууль өгч байгаад 7 жилийн хорих өгүүлж шоронд хийсэн. Араар нь Б.Эрдэнэбатын ”Ариг” банкны хувьцааны ихэнхийг нь өөрийн болгосон байдаг. Ш.Баярсайханы өмгөөлөгч Б.Баасанцогтын ёс бус үйлдлийн дараа түүний дансны хуулга задарч прокурор, мөрдөн байцаах алба, Хан-Уул дүүргийн шүүгчид зэрэг хууль хяналтын байгуулагынхан руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдсон юм. Эдгээр хууль хяналтын байгууллагынхан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад 7 жилийн ял өгөх ажиллагаанд бүгд оролцсон нь үйл баримтаар нотлогддог.

Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “энэ бүхий цаана Ариг банкийг дээрэмдэх ажиллагаа явагдсан” хэмээн олон нийтэд мэдэгдсэн билээ. Номингийн Ш.Баярсайхан нь Б.Баасанцогтоор дамжуулан,

-Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор асан Ц.Насанбатын хамаарал бүхий хүмүүсийн данс руу 16 сая төгрөг,

-Эрүүгийн цагдаагийн Мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Оргилын хамаарал бүхий хүмүүсийн данс руу 17.5 сая төгрөг,

-Г.Хандсүрэнгийн компаниар дамжуулан 184.8 сая төгрөг тус тус шилжүүлсэн талаар прокурорын тогтоолд дурджээ.

[su_quote]Үүнээс гадна. Ш. Баярсайхан нь Б.Баасанцогтоор дамжуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүгчдэд ч хахуул өгсөн хэрэг нь илэрч байсан билээ. Ш.Баярсайханыг хууль хяналтын байгууллагын албан тушалтнуудад хахууль өгөх замаар өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэгт яллагдагчаар 2023 оны 6-р сард татагдсан байдаг. Гэвч энэ хэргийг Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий Прокурорын орлогч А. Энхжаргал тогтоол гаргаж хүчингүй болгожээ.Quote[/su_quote]

Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй. Яг ийм байдлаар мөнгө төгрөг, эрх мэдэлтэй хүмүүсийн хэрэг прокурор дээр хэрэгсэхгүй болдог нь хэвийн үзэгдэл болжээ.

420182641 752447486941239 6391634473181151911 n
420199749 752447523607902 6986136790468696572 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.