Насанд хүрээгүй охинтой бэлгийн харилцаанд орсон хятад иргэн, зуучилсан 2 монгол иргэний хэргийг шалгаж дуусчээ

Насанд хүрээгүй охинтой бэлгийн харилцаанд орсон хятад иргэн, зуучилсан 2 монгол иргэний хэргийг шалгаж дуусчээ

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд 2023 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй охиныг БНХАУ-ын иргэнд зуучлан, бэлгийн харилцаанд оруулсан хэрэг гарсан байдаг. 

Тус хэрэг нь "бусдын зуучилсан эмэгтэй 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдэлд БНХАУ-ын нэг иргэн болон зуучилсан Монгол Улсын иргэн “Х”, “Э” нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Ингээд хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.