Гал түймэрт нийт 7 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхрын барилгын 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 19-ний өдрийн 07:02 цагт НОБГ-т ирсэн.
Дуудлагын дагуу НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Гал түймэрт нийт 7 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна.
Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.
Онцгой байдлын ерөнхий газар.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.