Өвөлжилтийг эрсдэл багатай даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

Өвөлжилтийг эрсдэл багатай даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра  УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа болон өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн тэрбээр  улсын хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын дуудлага мэдээллийг бүртгэн, аймаг, орон нутгийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангадаг ОБЕГ-ын харьяа Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ үеэр Тапан Мишра “Монгол Улсад түгээмэл тохиолддог гамшиг, осол, байгалийн аюулт үзэгдлийн үед ард иргэдэд мөнгөн болон бараа, материалын хүмүүнлэгийн тусламжийг тогтмол үзүүлж ирсэн. Цаашид ч өвөлжилтийг эрсдэл багатай даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгаа” гэдгээ илэрхийллээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

viber image 2023 12 15 09 44 52 061 1024x683 1
viber image 2023 12 15 09 44 55 227 1024x683 1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.