Хөвсгөл аймгийн нэг сумад 7000 гаруй ямаа хээл хаяжээ
[Tweet "Хөвсгөл аймагт энэ жил өвөлжилт, хаваржилт хүндэрч мал ихээр хорогдож байна."] Өнөөдрийн байдлаар 23 сум нэг тосгоны 152 887 толгой мал хорогджээ. Үүн дотор Жаргалант сум хамгийн их буюу 40,8 мянга, Галт суманд 25,6 мянга, Цэцэрлэг суманд 19,2 мянга, Шинэ-Идэр суманд 23,3 мянган толгой мал хорогдож цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.
Улмаар малын хорогдлоос гадна ядарч туйлдсан мал хээл хаях, жилбэгүй төллөх тохиолдол ч нэмэгджээ. Тухайлбал, [Tweet "Цагаан-Уул суманд 7000 гаруй ямаа хээл хаясан гэсэн мэдээ байна."]Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 2 657 251 хээлтэгч төллөхөөс 0,9 хувь нь төллөөд байна.
Эх сурвалж: Khuvsguliinungu.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.