Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе, үеийн ахмадуудыг хүлээн авах арга хэмжээ болоод алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

[su_quote]Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулуу болох Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газарт ажиллаж байсан үе, үеийн ахмадуудын төлөөлөл 100 орчим хүн оролцсон юм.Quote[/su_quote]

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын хууль, эрхзүйн орчин сүүлийн жилүүдэд сайжирч, тэр дундаа гамшгаас хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний чадавх, техник, тоног төхөөрөмж өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүний нэг жишээ нь Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги юм. Тус анги нь байгуулагдсан цагаас хойш 130 гаруй иргэний амь насыг авран хамгаалаад байна” гэлээ.

Алба сурталчлах өдөрлөгийн үеэр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги болон Үндэсний аврах бригадын алба хаагчид шүхрийн буулт хийж, ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулсан юм.

400858063 738924281596134 9146476812466185930 n 1024x682
400879477 738924174929478 4954456250089029282 n 1024x682
400772676 738924211596141 1750668058440864550 n 1024x682
398613222 738924244929471 239479837725519054 n 1024x682
398608234 738924134929482 6135351120068663277 n 1024x682
400867639 738924274929468 699332122765339244 n 1024x682
400867355 738924144929481 3808911600788050812 n 1024x682
398606307 738924224929473 1401155496667485735 n 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.