Барилга , хот байгуулалтын сайд НҮБ-ын суурин төлөөлөгч Матильда Димовска-г хүлээн авч уулзлаа

Барилга  , хот байгуулалтын сайд  НҮБ-ын суурин төлөөлөгч Матильда Димовска-г хүлээн авч уулзлаа

Сайд Ц.Даваасүрэн өнөөдөр /2023.11.07/-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Матильда Димовска-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичиг” болон Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, Шинэ дагуул хотуудын бүтээн байгуулалт, Гэр хорооллын хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийн асуудлуудаар талууд санал солилцов.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийн хангамжийг орчин үеийн ногоон, байгальд ээлтэй технологиор шийдэж, хөгжүүлэх бодлого барьж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах нь хамгийн оновчтой хувилбар болохыг онцлов. Мөн дээрх чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх талаар саналаа хэллээ.

НҮБ-ын зүгээс агаарын бохирдол, төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн, дээрх чиглэлүүд нь тус байгууллагын бодлого, үйл ажиллагааны томоохон гол зорилтууд гэдгийг хатагтай Матильда Димовска илэрхийллээ.

400423210 667615075502933 4450395352354437200 n 1024x696
400417315 667615112169596 6377246881214037526 n 1024x666

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.