Амралтын өдрүүдэд 158,8 км гудамж, талбайг ариутгана
Өнөөдөр болон маргааш амралтын өдрүүдэд тусгай зориулалтын машинууд гудамж, зам талбайг ариутгах ажилд оролцоно.
[Tweet "Өнөөдөр/2020.03.28/ 96,2 км, маргааш/2020.03.29/ 62,6 км буюу нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийнэ."]
Өнгөрөгч 3 өдөр гадна орчин хасах температуртай байсан тул түр завсарласныг үргэлжлүүлж хуваарийн дагуу Баянзүрх дүүрэгт ажиллах юм байна.
Нийслэлийн Засаг даргын А/376 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 17-ны өдрөөс эхэлж зориулалтын 7 автомашин, мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.