Гудамжинд таталт өгөн хэвтэж байсан иргэний амь насыг авран хамгааллаа
Тодруулбал, тэрбээр 11:00 цагийн үед ажлаасаа буугаад харих замдаа буюу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны “Буянт-Ухаа-2” хотхонд 60 орчим насны эрэгтэй зүрх нь өвдсөний улмаас таталт өгөн унасан байхтай таарч, анхны тусламж үзүүлэн, амь насыг эрсдэхээс авран хамгаалсан байна. Улмаар Түргэн тусламжийн баг ирж тухайн иргэнд булчин суллах тариа хийн, иргэнийг ар гэрт нь хүргэж өгчээ.
ОБЕГ-ын харьяа 112 дугаар ангийн харуул, дэд ахлагч Д.Баярбаасан өчигдөр буюу есдүгээр сарын 23-нд гудамжинд таталт өгөн хэвтэж байсан иргэний амь насыг аварчээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.