Гэмтлийг арилгаж, цахилгаан эрчим хүчинд холбожээ

Гэмтлийг арилгаж, цахилгаан эрчим хүчинд холбожээ

Архангай аймгийн Хашаат сумын нутгаар наймдугаар сарын 13-ны өдрийн 22.40 цагаас 23.10 цагийн хооронд хүчтэй аадар бороо орж, 27 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас Хархорин дэд станцаас 40 км орчим зайд 110 кВ-ын Хархорин А, Хархорин Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар хүртэл тулгуур (ПБ110-8 маркийн 5 ширхэг төмөр бетон) хугарсан.

Үүний улмаас 7 аймаг, 57 сумдын 45320 хэрэглэгч, 5256 аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан тул 110 кВ-ын Хархорин А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэл устгах, сэргээн засварлах ажлыг 08 дугаар сарын 14-ний өдрийн 06:37 цагаас 08 дугаар сарын 15-ны өдрийн 17:34 цагийн хооронд гүйцэтгэлээ. Гэмтлийг ЦДҮС ТӨХК-ийн Улаанбаатар болон Хангайн бүсийн салбарын нийт 96 ажилтан, 24 техник хэрэгсэлтэйгээр 43 цаг ажиллаж, хязгаарлагдаад байсан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбосон юм.

366826301 683838273771402 4584433489769524060 n 1024x683
366646875 683838250438071 3786746864651478876 n 1024x461

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.