Нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага хэвийн байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт , зуншлага энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд хэвийн, 10 орчим хувьд муу (гантай), бусад нутгаар дунд байна. Тодруулбал, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар, Төв, Говьсүмбэрийн нийт, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн зарим, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Баянхонгор, Өмнөговийн зарим, Увс, Говь-Алтай, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу (гантай), бусад нутгаар дунд (гандуу) байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.