Үерт өртсөн айл өрхүүдэд Онцгой, Цагдаагийн алба хаагчид самналт хийж, иргэдийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна

Үерт өртсөн айл өрхүүдэд Онцгой, Цагдаагийн алба хаагчид самналт хийж, иргэдийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: БЗД-ийн 21 хороо Монелийн гудамж тэр чигтээ усанд автсан тул үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үерт өртсөн айл өрхүүдэд Онцгой, Цагдаагийн алба хаагчид самналт хийж, иргэдийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна. 10 сартай бага насны хүүхэд аав, ээжийн хамт гүүр орчимд машинтайгаа осолдсон мэдээллийн дагуу Онцгой, цагдаагийн алба хаагчид гүүр орчмоор эрэн хайх ажиллагааг хийж байна. 10 сартай хүүхдийн ээж, аавын биеийн байдал хүндэвтэр байгаа мэдээллийг ЭМ-ийн байгууллагаас авсан. Мөн 15 нас орчмын бага насны хүүхэд урьдчилсан байдлаар эзэнгүй гэрт үерт өртөж нас барсан байдалтай олдсон.

Одоогийн байдлаар үерт өртөж нас барсан 3 хүн бүртгэгдээд байна. Айл өрхүүдийн гэрэл цахилгааныг үерийн аюулаас сэргийлж тасалсан байгаа. Үерээс үүссэн лаг шаврыг мөн цэвэрлэх ажил явагдаж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалд усархаг аадар бороо, үер усны аюул нөлөөлөхөөс гадна ус дамжуулах шугам сүлжээний асуудал дутмаг, байхгүй. Үүнээс үүдэж ус айл өрх рүү орох, замаа дагаж урсах зэргээс үүдэж, асуудал хүндэрч байгаа” гэв.

365706460 677939941027902 2662132834186395962 n 1024x682
363335092 677940031027893 328738389853835059 n
364142173 677871764368053 4720607572946499373 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.