“ХАРАА” голын гүүр нурснаас хойш 2664 иргэнийг завиар зөөвөрлөн, аюулгүй байдлыг хангажээ

“ХАРАА” голын гүүр нурснаас хойш 2664 иргэнийг завиар зөөвөрлөн, аюулгүй байдлыг хангажээ

Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших “Хараа” голын гүүрний 8 тулгуур баганы 1 дүгээр тулгуур нурсан.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэ сарын 08-наас эхлэн иргэдийг завиар зөөвөрлөх арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хугацаанд нийт 2664 иргэнийг завиар зөөвөрлөж, Хараа голын гүүрний урд хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.