Замын-Үүдийн хилээр эртний хүрэл толь, 4,1кг алтыг галт тэргэнд нууж гаргах гэж байсныг илрүүлжээ
БНХАУ руу зорчигч тээврийн галт тэрэг нэвтэрч эхэлсэнтэй холбоотойгоор хориотой эд зүйл хил давуулах гэсэн гэмт үйлдэл идэвхижиж эхэлжээ.
Тухайлбал, есдүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор ховор төрлийн эртний хүрэл толь болон 4.1 кг алтыг галт тэргэнд нууж, хууль бусаар хил давуулахыг завдсан үйлдэл гарсан байна.
Уг хоёр өдөрт эртний эдлэл байж болзошгүй эд өлгийн зүйлс, их хэмжээний алт гаргах гэсэн оролдлогыг хуулийн байгууллагын мэдээллийн дагуу Замын-Үүдийн гаалийн байцаагч нар илрүүлэжн ажиллажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.