Ж.Ганбаатар: Манай улсын оруулж ирдэг автобезин хоригт орсон ч дизель түлшинд хориг тавигдаагүй
ОХУ-аас бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглох тогтоол гаргажээ. Үүнээс үүдэн манай улс бензиний нөөцгүй болно гэх мэдээлэл иргэдийн дунд тархаж, ШТС-уудын ачаалал нэмэгдээд буй. Уг асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:
Юун түрүүнд шатахууны 30-аас дээш хоногийн нөөцтэй байгааг онцолъё. ОХУ-ын Засгийн газраас тогтоол гаргасан. Тус тогтоол нь ОХУ-аас арилжааны дизель түлш, бензин экспортлохыг түр хугацаанд хориглосон нь үнэ. Энэ тогтоол ямар нэгэн улс төрийн зорилгогүй. ОХУ-д өнгөрсөн 3-р сараас эхлээд дотоодод нь шатахууны үнэ өссөн. Үүнийг тогтворжуулах үүднээс экспотдоо хориг тавьсан байна.
[su_quote]Гэхдээ манай улсын импортолж байгаа дизель түлш энэ хоригт багтаагүй байх гэж ойлгож болно. Энэ асуудлыг бид тодруулж байна. Харин АИ 92 болон АИ 95 авто бензин энэ хоригт орсон. Quote[/su_quote]
ОХУ дотооддоо евро-5 ангиллын автобензин хэрэглэдэг. Харин манай хэрэглэж байгаа нь евро-2. Тиймээс манай улс руу гаргаж байгаа автобензин тус тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Энэ асуудлыг ойрын хоёр хоногт багтааж олон нийтэд мэдээлнэ, гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.