Барилга хот, байгуулалтын яамны дэргэдэх ШУ , Техник , Технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Барилга хот, байгуулалтын яамны дэргэдэх ШУ , Техник , Технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

1.Шинжлэх ухаан, техник технологийн сангаас санхүүжих “Улсын захиалгат төсөл”-үүдийн санал:

Эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хаягдал үнс, шааргыг барилгын материал үйлдвэрлэхэд ашиглах, барилгын материалуудын үнсэн нэмэлтийн орцын нормыг тодорхойлох;

Барилгын материалаас ялгарах хортой бодисын ялгаралтын хэмжээ, ялгарч дуусах хугацааг тогтоох тандалт судалгаа;

Геодезийн маш урт суурь талтай интерферометрийн /vlbi/ станц байгуулах ТЭЗҮ боловсруулах.

2. "Агаарын зураглалын ажлын заавар" /БД 11-113-13/ дүрмийг "Агаар, сансрын зураглалын ажил” барилгын норм, дүрэм болгож шинэчлэн боловсруулах;

3.Кадастрын зураглалын ажил /БНбД 11-11-16/-г шинэчлэн боловсруулах;

4.Барилга байгууламжийн 2022 оны үнийн индекс;

5. “Газрын тос боловсруулах, газрын тос-химийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, галын аюулгүй байдлын шаардлага” барилгын дүрмийн төсөл;

6. “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөө”, “Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулсан тухай асуудлуудыг авч хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр зөвлөлийн гишүүд Шинжлэх ухаан, техник технологийн сангаас санхүүжих “Улсын захиалгат төсөл”-д нэр дэвшсэн “Геодезийн маш урт суурь талтай интерферометрийн /vlbi/ станц байгуулах, ТЭЗҮ боловсруулах” ажлыг журмын шаардлага хангахгүй байна гэж үзээд хэлэлцэхээс татгалзав. “Кадастрын зураглалын ажил” /БНбД 11-11-16/-ын төслийг дахин хэлэлцүүлэхээр тогтож, бусад асуудлыг дэмжлээ.

355662009 593311632933278 1450678380846433379 n 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.