Б.Баярмаа: Цэвэр усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуураа хамгаалъя!

Монгол Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т жагсдаг бөгөөд усны нөөц багатай улс орны тоонд багтдаг. Монголчууд хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх буюу гүний усаар хангадаг. Харин [Tweet "Монгол орны нийт усны нөөцийн 70 хувийг Хөвсгөл нуур дангаараа бүрдүүлдэг."] Гэвч Хөвсгөл нуурыг тойрсон замбараагүй газар олголт, байгальд ээлгүй аялал жуулчлалаас үүдэн нуурын ус бохирдож эхлээд байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Ганцхан жишээ дурдахад, [su_quote]Хөвсгөл нуурыг тойрсон 64 жуулчны, 44 гэр бааз үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэнд өдөртөө 3000 гаруй хүнийг л хүлээн авах хүчин чадалтай. Гэвч аялал жуулчлалын оргил үед Хөвсгөл нуурыг зорих жуулчдын тоо өдөрт 10 мянгаар хэмжигддэг. Өөрөөр хэлбэл, энэ олон жуулчин зөвшөөрөгдөөгүй цэгт буудаллаж, нуур орчмын байгаль орчныг бохирдуулдаг байна.[/su_quote] Тиймээс Хөвсгөл нуурын Байгалийн цогцолборт газрыг дагасан аялал жуулчлалын бодлого, Хөвсгөл нуураа хамгаалсан алхмууд шаардлагатай байгааг энэ салбарынхан онцолж байна. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан [Tweet ""Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн" ТББ-ын тэрүүн Б.Баярмаа Хөвсгөл нуураа хамгаалахыг уриаллаа"]. Тус төрийн бус байгууллага олон жилийн туршид Хөвсгөл нуур, түүнийг тойрсон эко системийг хамгаалахаар тэмцэж байгаа билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.