Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан байлдагчийнхаа сүйн ёслолыг зохион байгуулж өгчээ

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан байлдагчийнхаа сүйн ёслолыг зохион байгуулж өгчээ

Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулжээ. Энэхүү өдөрлөгийн үеэр Баянхонгор аймгийн харьяат байлдагч Батсайханы Батхүлэг, түүний гэргий Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Хүчитбаатарын Болортунгалаг нарын сүй тавих ёслолыг анги хамт олноороо зохион байгуулж, дайчин болон бэрийнхээ аав ээж, ахан дүүсийг урьж нэгэн өдрийг баяр баясал, бахархал дүүрэн өнгөрүүлжээ.

БАЙЛДАГЧИЙН СҮЙ ТАВИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛСАН УГ АРГА ХЭМЖЭЭ НЬ УРД ӨМНӨ НЬ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ, НЭГТГЭЛҮҮДЭД БОЛЖ БАЙГААГҮЙ, ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖ БАЙНА 

Тус ангийн захирагч, хурандаа Н.Гүрбадам:

"Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан бид нэгэн гэр бүл билээ. Амжилтаа хамт хүртэж, алдаагаа ч цугтаа үүрдэг хамт олон. Нэгнийхээ баяр жаргал, зовлон гуниг бүрт ч ойрхон байхыг гэж хичээж явдаг нь өнөөдөр байлдагчийнхаа гэргийг хөөрхөн хүү Б.Тэнүүгэн болон өвөө, эмээгийнх нь хамт урьж, амьдралынх нь мартагдашгүй дурсамжийг нь хамтдаа бүтээлцэж байна. Ерөөл учрал бүрдсэн энэ сайхан өдөр хоёр сайхан хүүхэд маань хаан бугуйвчаар жаргал нэгтгэж, хатан сүйхээр заяа зангидлаа. Эрхэм байлдагч болон эх орны хөвгүүнтэй заяа холбосон үзэсгэлэнт бэрдээ баяр хүргэе" гэсэн юм.

351101184 2748806125261788 6110075611816170813 n
350244914 935851714408505 8450995118950986954 n
351099048 955462638823845 7819772931126457587 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.